АН-ын бүлэг Ерөнхийлөгчтэй зөвшилцөж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бээжин хотноо болсон АПЕК-ийн дээд түвшний уулзалтад оролцоодөнөөдөр 15:30 цагт эх орондоо газардлаа.Одоо Төрийн ордонд УИХ дахь АН-ын бүлэг шинээр томилох Ерөнхий сайдын асуудлаар Ерөнхийлөгчтэй зөвшилцөж байна.
Өнөөдөр тус бүлэг хуралдаж УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Ч.Сайханбилэг, Д.Ганбат нарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр ярилцаад байгаа. Харин Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өөрийнх нь эсрэг гарын үсэг зурсан хүмүүсийг дэмжихгүй гэдгээ илэрхийлээд байгаа юм.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ