Спорт наадамд Хамгаалалтын газар тэргүүн байр эзэллээ

ЦЕГ-ын хамгаалалтын газрын албаны спорт, сургалтын хэлтсээс 2014-2015 оны хичээлийн жилийн нээлт, "АЗИЙН НЭЭЛТТЭЙ ЦОМ" гардан тулааны тэмцээний нээлтийн үйл ажиллагааг Спортын төв ордонд зохион байгууллаа. Мөн цагдаагийн байгууллагын хэмжээнд 2013-2014 оны хичээлийн жилд зохион байгууллагдсан спорт наадмын хаалтын ажиллагаа явагдаж, нийт 15 төрлийн тэмцээний нэгдсэн дүнг гаргалаа. Нэгдсэн дүнгээр 1-р байранд Нийтийн хэв журам хамгаалах газрын Хамгаалалтын газар, хоёрдугаар байранд 05-р анги, гуравдугаар байранд Улаанбаатар хотын цагдаагийн газар, 4-р байранд ЦЕГ, 5-р байранд Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1-р хэлтэс тус тус байр эзэллээ.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ