Шаардлага хангахгүй хийн баллон ашигладаг зөрчил илэрчээ

МХЕГ-аас өнөөдөр шингэрүүлсэн нефтийн хий импортлох, хадгалах, түгээх үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагууд болон тэдгээрийн хэрэглэгч аж ахуйн нэгж байгууллагуудын инженер техникийн ажилтан ажиллагсдыг хамруулсан сургалтыг хийлээ.
Сургалтаар хийн баллонт тоног төхөөрөмж, даралтат савны угсралт, суурилуулалт, бүрэн бүтэн байдал, ашиглалт аюулгүй ажиллагааны үед гарч байгаа зөрчил дутагдал, түүнийг арилгах арга зам, дотоодын хяналт, техник тоног төхөөрөмжийн ашиглалт, аюулгүй ажиллагааны талаар мэдлэг олгох, харилцан ажлын туршлага солилцсон байна.

Нийслэл хотод хийн тоног төхөөрөмж ашиглаж буй байгууллагуудын ашиглалтын аюулгүй байдал, техникт Мэргэжлийн хяналтын байгууллагаас үзлэг шалгалт хийхэд орон сууцны барилгын зоорийн давхарт хийн баллоныг олноор хадгалдаг, шаардлага хангахгүй хийн баллон ашигладаг, бүртгэл хөтөлдөггүй, аюулгүй ажиллагааны ажилтанд хариуцуулаагүй, засвар үйлчилгээг цаг тухайд нь хийдэггүй, ашиглалтын явцад хөдөлгөж өөрчилсөн, хийн алдагдал хянах, дохиолох багаж хэрэгсэл байхгүй зэрэг зөрчлүүд илэрч байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ