Хилчин хотхоны гэр хороолол хаус хороолол болжээ

СХД-ийн I хорооллын арын Хилчин хотхонд гэр хороолол нь хаус хороолол болсон байна. Цэвэр, бохир, халаалт бүгдийг шийджээ. Одоохондоо халаалт нь ирээгүй байгаа ч удахгүй тав тухтай орчинд амьдрах таатай нөхцөл бүрдсэн байна. Иргэд ч сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн бөгөөд орчны цэвэр байдалд хүн бүр анхаарах хэрэгтэй гэдгийг хэлж байсан юм.

Ийнхүү хэсэгчилсэн дахин төлөвлөлт хэрэгжиж эхэлснээр хотын утаа, хөрсний бохирдлын асуудлыг бага багаар шийдэх юм.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ