АН-ын бүлэг 10:00 цагт хуралдана

УИХ дахь АН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар дараагийн Ерөнхий сайдад Р.Амаржаргал, Ч.Сайханбилэг, Д.Ганбат нарыг нэр дэвшүүлэхээр болсон. Харин АН-ын дарга Н.Алтанхуяг дээрх шийдвэрийг эсэргүүцэн хуралдааныг орхин гарсан билээ.

Энэ үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АПЕК-ийн дээд түвшний уулзалтаас ирсэн бөгөөд АН-ын бүлэг Ерөнхий сайдын асуудлаар Ерөнхийлөгчтэй уулзаж ярилцсан юм. Ийнхүү бүлгийн хуралдаан өнөөдөр 10:00 цагаас үргэлжлэхээр болсон байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ