ИНЕГ-ын булхайг дэлгэлээ

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нар ИНЕГ-ын Захиргаа, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Т.Батжаргалхууль бус үйлдлээ хайцаалахын тулд нэр төрд нь үндэслэлгүй халдаж, гүтгэлгийн чанартай мэдээлэл цацаж байгааталаармэдээллээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Төрийн байгуулалтын байнгын хорооАудитын газраар дамжуулаад төрийн байгууллагын төсөвтшалгалт хийдэг.Энэ хүрээнд Үндэсний аудитын газар, МХЕГ-ын Санхүү, хяналт шалгалтын газраар ИНЕГ-т хоёр удаа шалгалт оруулж, удирдлагууд нь мөнгө угаасан ноцтойзөрчил илрүүлсэн.Хуулийнбайгууллага энэ асуудлыг шалгаад хуучин дарга удирдлага С.Батмөнх нарын хүмүүст ял оноосон. Одоо ч тус газрын зарим албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Ингэж шалгалт оруулсантай холбогдуулан өсөрхөж, хэвлэл мэдээллээр ИНЕГ-тах дүү, хамаатан садан, төрсөн дүү нараа албан тушаалд томилсон гэж гүтгэж байна. Миний хоёр дүү ямар ч албан тушаалдочоогүй, Мөрөнсумандаа нэг нь тогооч, нөгөө нь техникч хийгээд явж байна. Гүжир гүтгэлгийн шинжтэйийм мэдээлэл хэрээс хэтэрсэн учраас ИНЕГ-т ямархууль зөрчсөн үйлдэл болж байсныг баримтаар дэлгэж байна. Мөн намайг болон Х.Болорчулуун гишүүнийг гүтгэсэн ИНЕГ-ын Захиргаа, нөөцийн удирдлагынхэлтсийн дарга Т.Батжаргалыг шүүхэд өгнө” гэсэн юм.

УМБГ-аас ИНЕГ-ын удирдлагууд “Электрон системс” компанитай хамтран мөнгө угаасанболохыг тогтоож, Төсвийн байнгын хороонд албанбичиг ирүүлсэн байна. Үүндгадаад улс руу нисч байгаа иргэн бүрээс даатгал нэрээрмөнгө авч завшсан, ИНЕГ-ын зардлаар гадаадын улсадоюутан сургах нэрээр их хэмжээний мөнгө угаасанболох нь тогтоогджээ. ИНЕГ-ын Захиргаа, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Т.Батжаргал нь гадаадад44оюутныг 50 мянгаас дээш төлбөртэйАНУ, Канадын их дээд сургууль, коллежид сургах нэрийдлээрХойд Америкийн боловсролын нийгэмлэг “Соба”гэгч хуурамч институтбайгуулж, түүгээр дамжуулсан байна. “Соба”институт мөнгө угаах зорилгоор байгуулагдсан учраас одоогийн байдлаархууль ёсны баримт олдохгүй байгаа аж.Жишээ нв 56 мянган ам.долларын төлбөртэйколлежийн төлбөрийг 81 мянган ам.доллар гэж тооцоолоод дундаас нь их хэмжээний мөнгө завшиж байжээ. энэхүү гэрээг өдгөө ИНЕГ-ын Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Т.Батжаргалгэгчгардан гүйцэтгэсэн бөгөөдодоогийн байдлаар 3.7 тэрбум төгрөг шилжүүлсэн асуудлыгшалгаж байгаа талаар дурджээ.

Өдгөө УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нарыг гүтгээд байгаа Т.Батжаргал гэгч нь АНУ, Канадад өөрийн хүүхэд Б.Наранбаатар, эхнэрийнтөрсөн дүү Т.Ашидмөнх, Б.Ариунболд,жолоочийн хүүхэд А.Баянмөнх гэсэн 4хүнийг 70-аас дээш мянган долларын төлбөртэйсургуульдсургажээ. Т.Батжаргал гэгч нь албан тушаалаасаа түдгэлзээд байсан чшүүхээр заргалдаж явсаар сарын өмнө өмнөх албан тушаалдаа очсон аж. Хойд Америкийн боловсролын нийгэмлэг “Соба”институтын менежер гэх Б.Батжаргал нь эрүүгийн хэрэг үүсгэсний дараа Монгол Улсын хилээр гарч, оргон зайлсан учраас хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа удааширч байгаагэнэ. Б.Батжаргалыг интерполоор эрэн сурвалжилж байгаа аж. Энэ талаарх баримтыг хүргэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ