Монгол залуус хар тамхинд автсаар байна

Одоогоос аравхан жилийн өмнө манай улсад хар тамхины тухай ойлголт гэнэн итгэмтгийгээсээ болж харийн оронд золиос болсон тохиолдлуудаар л төсөөлөгддөг байсан. Тэгвэл өнөөдөр?
Сүүлийн жилүүдэд манай оронд цагаан тахал болох хар тамхи залуучуудын дунд ихээхэн өргөн тархах болж. Өсвөр үеийнхэн болон залуучууд төрлийн гэмт хэрэгт илүү автаж байгаа нь цөөхөн хүн амтай манай нийгмийн хөндүүр асуудал болж байна.
Хар тамхийг анх Манжийн дарлалд байх үед Монголчуудыг дарлах, номхруулах, үндэстнээр нь мөхөөх зорилгоор Монгол нутагт тариалж эхэлжээ. Ховд аймагт хар тамхины төрлийн “олс” ургамлыг тариалдаг байсан нь саяхныг хүртэл ургадаг байж. Энэ нь одоогийн залуусын хэрэглэдэгургамалбөгөөд илүү хортой нь юм. Нөхөн үржихүйн, үнэрлэх, амтлах шинж чанаруудыг алдагдуулдаг бодис. Хар тамхины төрөл болох ”Cannabis” ургамлыг хэрэглээд гуравдугаар үедээ орвол эрэгтэй хүн эм шинжтэй болчихдог гэх судалгаа чбайдаг байна.
Залуу нас гэж галзуу барын аманд гараа хийхээс ч буцахааргүй омголон халуун нас байдаг. Хар тамхи энэ насныхныг ч бас тойрсонгүй, өөрийн үнэнч найзаа болгож байна. Залуус зугаа цэнгэл, сонирхлоороо нэг удаа хэрэглэж үздэг ч энэ нь хар тамхинд орох хамгийн эхний алхам гэдгийг мэддэггүй байна. Тухайлбал, хар тамхийг нэг удаа татахад гарах үр нөлөө нь архинд шартсанаас 60-90 дахин илүү мэдрэмжийг өгдөг гэнэ. Тэгэхээр ийм өвдөлт, тавгүйтлийг мэдэрч байгаа хүн энэ мэдрэмжээ дарахын тулд дахин татаж эхэлдэг байна. Ингэж л өөрийн мэдэлгүй хар тамхины үнэнч хэрэглэгч болдог байна.
Манай орны хар тамхины хэрэглэгчид 2002 онд 170 хэрэглэгч байдаг гэж бүртгэгдсэн байдаг бол өнөөдрийн байдлаар 560 хүн мансууруулах бодис хэрэглэдэг. Нэг хүний цаана дөрвөн хүн байдаг гэж тооцдог. Ингэхээр 2000 гаруй хүн мансууруулах бодис хэрэглэдэг гэсэн тоо гарсан байна. Харин эдгээр хүмүүсийн дийлэнх нь 19-35 насны залуус байгаа юм. Тухайлбал өнгөрсөн сар нийслэлийн хэмжээнд хар тамхитай холбоотой хэргээр 21 хүнийг баривчлан шалгаж, 20 гаруй килограмм мансууруулах төрлийн бодисыг хураан авчээ.
Хар тамхинд өртөх хамгийн энгийн үйлдэл нь согтууруулах ундаа хэрэглэсэн үед болон баар цэнгээний газруудад илүү өртдөг аж.
Нэгэн охины яриаг хүргэж байна.
Манай найз залуугийн найзууд нь нэг удаа баар орж, жаахан бүжиглэе гэсэн санал тавьсан юм. Би ч нэг найзаа дагуулаад гарсан. Тэгээд л жаахан сууж ууцгаагаад, ихэнх нь халаад ирлээ. Би найзтайгаа бүжиглэхээр гарсан хойно нөгөө хэд маань бөөнөөрөө тамхилахаар гарсан юм. Тэгээд орж ирэхдээ бүгдээрээ сонин болчихсон байсан. Инээгээд л, улам согтчихсон, ухаан мэдрэлгүй шахам болсон байсан. Тэгээд тэдний нэгнээс асуухад бид тамхи татахдаа мансууруулах бодис татсан гоё юм аа. Чи үзэх үү гэж байсан. Тэдний хувьд анх татаж үзсэн тохиолдол юм. Миний бодлоор бааранд зардаг байх гэж таамагласан.
Хар тамхи хэрэглэгчидзөвхөн хүн ам ихтэй, шоу цэнгээн ихтэй газар байдаг гэдэг нь ташаа ойлголт юм. Тухайлбал аймаг орон нутгуудад мөн хар тамхийг борлуулах хэрэглэх үзэгдэл сүүлийн хэдхэн жилийн дотор бий болжээ. Нэгдүгээрт тухайн орон нутагт мансууруулах төрлийн бодис ургадагтай холбоотой бөгөөд нөгөөтэйгүүр аль нэг хөрштэй хиллэдэг аймгууд илүү өртдөг байна. Сүүлийн үедУлаанбаатар хотод төдийгүй Дархан-Уул, Орхон, Ховд, Сэлэнгэ, Дорнод аймгуудад гэмт хэргийн гаралт өсч байна.
Хар тамхи нь дэлхийн хамгийн ашигтай наймааны нэг юм.
Нэгэн танилынхаа яриаг хүргэе./эрэгтэй, 23 настай/
-Чи хар тамхи хэрэглэж үзсэн үү? Манай нэг танилын ах зардаг юм байна лээ.
-Үгүй. Чи үзсэн үү. Ямар хүн хаана зардаг юм бэ?
-Манай нутгийн ах. /Хятадтай хиллэдэг аймаг/ хаана зардагийг нь бол сайн мэдэхгүй байна аа. Тэр ямартай ч зардаг. Намайг нэг татах уу гэж байсан. би айгаад татаагүй л дээ. Донтчихвол яах юм. гэхдээ тэр их амар амьдардаг хүн шүү. Хар тамхи нь аймар үнэтэй байдаг болохоор аймар баян явж байна. өмссөн хувцас хунар, унадаг машин тэрэг нь их үнэтэй. Тэрийгээ зараад л баяжаад байдаг юм шиг байгаа юм.
Хил залгаа ӨМӨЗО-ны Эрээн хотод дээрх төрлийн мансууруулах бодисын хэрэглээ газар авсан, манай иргэд байнга зорчдог, биеэ үнэлэгч, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон иргэд энэ төрлийн гэмт хэрэгт хэрэглэгч гэсэн ангилалд байсан бол сүүлийн 2-3 жилийн хугацаанд энэ төрлийн гэмт хэргийн тээвэрлэгч гэсэн ангилалд хамаарах болоод байна.
Өөрсдийг нь хүндэлж, биширч явдаг байсан дуучид нь хар тамхины хэргээр холбогдож, хөрөнгө мөнгөөрөө хэний ч дор орохгүй баячуудын хүүхдүүд хар тамхиар наадах болж. Харамсалтай нь хамгийн гэнэн, итгэмтгий байдаг өсвөр үеийнхэнд илүү нөлөөлж байна. Тэдний хувьд үргэлж сониуч байдгаасаа мансууруулах төрлийн бодисыг их сонирхож татаж үздэг байна. Гэхдээ үнэтэй мансууруулах бодис гэхээсээ илүү газ үнэртэх, цавуу үнэртэх зэрэг мансуурах аргуудаар мансуурдаг байна. Өнгөрсөн онд ЕБС-ийн хүүхэд газ үнэртэж байгаад амиа алдсан эмгэнэлтэй тохиолдол гарсан.
Одоо ч зарим хүмүүс хар тамхины талаар бүрэн мэдээлэл байдаггүй. Кинон дээр гардаг шиг л биднээс хол байдаг гэж боддог. Гэтэл үнэндээ таний хүүхдүүд мансуурч байж болно. Өнгөрсөн сард 25 насны гурван залууг хар тамхны хэргээр шалгахад ар гэрийнхэн, эцэг эх нь гэрт нь хар тамхи нуусан талаар юу ч мэдээгүй байжээ.Тиймээс хүүхдээ хаана юу хийж, хэнтэй нөхөрлөж яваа талаар эцэг эхчүүд сайн мэдээлэлтэй байхгүй бол нэг л өдөр таны хүүхэд өөрийн мэдэлгүй хэн нэгний ятгалганд орсноосоо болон “аавын хаалга” татах болж байна. Өсвөр үеийнхэнд хар тамхины хор хөнөөлийн талаар мэдээллээр хангаж, энэ талаар хийж хэрэгжүүлэх ажлуудыг идэвхжүүлж чангатгах хэрэгтэй байгаа юм.
Бидний амьдрал, үр хүүхдэд заналхийлээд байгаа энэ цагаан тахалаас иргэд хангалттай мэдээллийг авч, урьдчилан сэргийлэх цаг нь болж ээ.
Удаан хугацааны хэрэглээний дүнд ядарсан царайтай болж, турж, арьс шаргалтаж, хумс салж унан, гарын судсанд тарианы соривнууд үлддэг. Хэл ягаарч, цагаан өнгөр тогтоно. Мөн нүүрний арьсанд идээт бижрүүнүүд гарч, шарх сорвины эдгэрэлт удааширдаг. Үс, хөл хэврэгшин, дуу хоолой сөөнгө болж хэл хагарч, хатууран, хэлний арьс хуурдаг. Судасны хана хатуурч, цусны бөөмөнд бижрүү үүсч, унтах шаардлагагүй болно. Биеийн жингээ огцом алдаж, турж эцэн, нойргүйтэх, ядаргаа стресст орох, байнга толгой өвдөх, хамар нармайн өвчин тусч улмаар хамрын таславч цоорох, бэлгийн сулралд орно.Хар тамхи хэрэглэснээс хойш 2-12 жилийндотор нас бардаг.
Э.Үжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ