ЦЕГ-ын дарга асан Б.Билэгтийг эргүүлэн томилох шийдвэр гарлаа


ЦЕГ-ын дарга асан, Бригадын генерал Б.Билэгтийн гомдлыг Дүүргийн Иргэний хэргийн нэгдүгээр шүүхэд хэлэлцлээ. Хуралдаанаар Б.Билэгтийг эргүүлэн ажилд нь томилох шийдвэр гарсан байна. Өнгөрсөн наймдугаар сард Засгийн газрын шийдвэрээр Б.Билэгтийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм. Тэрбээр ээлжийн амралттай байхад ажлаас халсан гэдэг үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг Дүүргийн Иргэний хэргийн нэгдүгээр шүүхэд 13.00 цагаас мэдээлэл хийнэ.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ