Хэт даврагчид мөнгөн тэмдэгтэй болно гэв

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл өөрсдийн гэсэн мөнгөн тэмдэгтэй болохоор төлөвлөөд байгаа аж. Тэд жинхэнэ алт, мөнгөн зоос гаргаж, бусад арабын орнуудын адил мөнгөн тэмдгээ “динар” хэмээн нэрлэхээр болжээ.
Хэт даврагчдын тэргүүн Бакар Аль-Багдади эртний исламын “динар”-ыг хэрэглээнд эргэн оруулахаа мэдэгдэж доллар, еврог хэрэглэхгүй байхыг ард түмэндээ уриалжээ. Тэрбээр “АНУ болон Европын орнуудын мөнгөн тэмдэгт Иракт эрхээ тогтоохыг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн байна.
Багдади шинээр гаргасан зоосоо өөрсдийн мэдэлд авсан бүс нутагтаа хүчин төгөлдөр ашиглана хэмээн өнгөрсөн долоо хоногт Иракийн баруун хэсгийн Мосул хотод болсон их мөргөлийн үеэр мэдэгджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ