Цагдаагийн албан хаагчдад гэр олголоо

Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж буй төрийн тусгай албан хаагчдын ажлын үр дүнг үнэлэх, тэдний ар гэрийн байдал, нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор дүүргийн Засаг даргын 2014 оны А/389 дүгээр захирамжаар Хан-Уул дүүргийн Цагдаагийн албан хаагчдад гэр өгсөн байна.

Тус дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Дэмжлэг үзүүлэх тасгийн бичээч, цагдаагийн ахлагч Лхагвасүрэнгийн Мягмарсүрэн, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа-жолооч, цагдаагийн ахлах ахлагч Чогсомын Батболд нарт тус бүр иж бүрэн, 5 ханатай, дан эсгий бүрээстэй, шалтай гэрийг олгохоор шийдвэрлэсэн байна.

Цагдаагийн албанд хоёргүй сэтгэлээр зүтгэж, ард иргэдийнхээ амгалан тайван байдлыг хангах чиг үүргийг хэрэгжүүлэн, албандаа амжилттай ажиллаж буй цагдаагийн албан хаагч Л.Мягмарсүрэн, Ч.Батболд нарт гэр хүлээлгэн өгөх үйл ажиллагааг 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгууллаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ