“Арвин-Очир” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ

БЗД-ийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт “Арвин-Очир” компанийн захиалгаар баригдаж буй барилга дээр осол гарч хүний амь нас хохирсон байна.
Тодруулвал, тус барилгын дөрөвдүгээр давхарт төмөр тулгуур буулгаж байсан туслах ажилтан барилгаас унасан аж. Хохирогч эрэгтэй Б нь Хөвсгөл аймгийн харьяат 23 настай бөгөөд түүнийг ГССҮТ-д хүргэсэн боловч нас баржээ. Уг хэргийг БЗД-ийн цагдаагийн II хэлтэст шалгаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ