Сэтгүүлчдийн шинэ жилийг нэгдсэн байдлаар тэмдэглэнэ гэв

Монголын сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид, Монголын сайтын холбооны ерөнхийлөгч Ж.Жаргалсайхан зэрэг сэтгүүлчдийн эвлэлийнхэн хамтран шинэ жилийн баяраа тэмдэглэх болсон талаар мэдээллээ. Жилийн жилд оны шилдэг сэтгүүлчдийг тодруулах, сэтгүүлчдийн гэсэн тодотголтой 10 гаруй шинэ жил болдог. Тиймээс энэ олон шинэ жилийг нэгтгэж нэгдсэн нэг шинэ жил тэмдэглэхээр болсон байна.
Сэтгүүлчдийн нэгдсэн шинэ жилийн баярт улс төрчдийг урин оролцуулж, томоохон бизнесийн байгууллагаар ивээн тэтгүүлдэг жишгийг халах гэнэ. Зөвхөн сэтгүүлзүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын хүрээнд тэмдэглэх бөгөөд хэрэв хэн нэгэн улс төрч оролцохыг хүсвэл мөнгөө төлөөд оролцдог болгоно гэв.
Мөн урлаг соёлын оддыг урьж авчирч, бөөн мөнгө зарлагаддаг байдлыг болиулахаар болжээ. Энэ жилийн шинэ жилийг Хэвлэлийн хүрээлэнгээс зохион байгуулах бөгөөд ямар байдлаар хэрхэн зохион байгуулах талаар санал бодлоо сэтгүүлчид чөлөөтэй илэрхийлэх боломжтой юм байна.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ