Рэппер Gee-гийн менежмент

Реппер Gee буюу Т.Мөнх-Эрдэнэ бодсон санаснаа хэнээс ч айхгүй шулуухан хэлчихдэг, дуундаа ч тусгачихдаг нэгэн.
Тэрээр энэ сарын 14-нд “Улаанбаатар палас”-ын концертын их танхимд “Юуны төлөө” нэртэй хоёр дахь бие даасан тоглолтоо хийх гэж байгаа билээ. Түүний тоглолт 100 хувь амьд хөгжимтэй болох аж. Мөн тоглолтонд “X Vit” хамтлаг, Dj Заяа нар оролцох юм.
Тоглолтын тасалбар аль хэдийнэ худалдаанд гарсан бөгөөд реппер Gee тоглолтынхоо тасалбарыг өөрөө худалдсан гэнэ шүү. Тэрээр энэ талаараа цахим хуудастаа бичиж, үзэгч фэнүүдээ тоглолтоо үзэхийг уриалжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ