Өмнөговьт нэгнийхээ аминд хүрсэн хятадуудад 11 жилийн ял оноолоо

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг, Цагаанхад гэх газар 2014 оны 06 дугаар 27-ны орой БНХАУ-ын иргэн SHUANGXI /Шуанши/ гэгч нь согтуугаар БНХАУ-ын иргэн WULIJITAOGETAO /Өлзийтогтох/-той маргалдажтүүний зүрхэн тус газар нь хутгалж амь насыг хохироосон гэмт хэрэг үйлджээ. Түүний үйлдэлдСум дундын нэгдүгээр прокурорын газраас Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснааряллахдүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.
Сум дундын шүүх 16 дугаар шүүх 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр БНХАУ-ын иргэн SHUANGXI-д холбогдох хэргийг хэлэлцээдЭрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 11 жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ