Улаанчулуутын хогийн цэг дээрх хүүхдүүд сургалтад хамрагдана

"Харилцааны хөгжил” төрийн бус байгууллага нь Улаанчулуутын хогийн цэг орчмын айл өрхийн хүүхдүүдэд боловсрол олгох төрөл бүрийн сургалтыг дангаараа зохион явуулдаг байна.
Тус байгууллага нь “Мобиком” корпорацитай хамтран 80 сая төгрөгийн санхүүжилттэй төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд уг төсөлд МУГЖ И.Одончимэг хамтран ажиллаж байгаа юм.
Улаанчулуутын хогийн цэг дээрх хүүхдүүдэд боловсрол олгоход таатай орчин нөхцөл бүрдүүлж, нийгэм олон нийтэд тэдний амьдралын нэгээхэн хэсгийг таниулах зорилготойгоор төсөл хэрэгжүүлж байгаа аж. Төслийн дагуу Улаанчулуутын хогийн цэг дээрх хүүхдүүд тохилог орчинд сургалтанд хамрагдах нь.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ