Жүжигчин Р.Алтансүхэд туслах хандивын тоглолт болно

Хошин урлагийн жүжигчин Р.Алтансүх буюу Асигийн өнгөрсөн сард даралт харвасан тухай мэдээлж байсан. Түүний бие одоо ч сайнгүй байгаа бөгөөд БНСУ руу эмчилгээнд явах шаардлагатай болсон байна.
Тиймээс урлаг соёлынхон болон мэргэжил нэгт найзууд нь түүний эмчилгээний зардалд хандив цуглуулах ажлыг эхлүүлээд байна. Хошин урлагийнхан болон МУГЖ С.Жавхлан, МУГЖ Т.Ариунаа нар санаачлан хандивын тоглолт хийхээр бэлтгэлээ хийж байгаа гэнэ.
Уг тоглолт энэ сарын 18-ны 19:00 цагт UB palace-ийн концертын их танхимд болох бөгөөд хошин урлаг, рок поп, нийтийн дуучид оролцох аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ