Мөнгөний бодлого батлагдлаа

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг чуулганы хуралдааны эхэнд хийсэн юм. Тус хэлэлцүүлэгт бэлтгэсэн дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл танилцуулав. Асуулт асууж санал хэлэх гишүүн байгаагүй тул мөнгөний бодлогыг батлах талаар санал хураалаа. Ингээд 53 гишүүний 85 хувь нь зөвшөөрснөөр Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг баталлаа.

Дараа нь ирэх 2015 оны Төсвийн тухай хууль болон дагалдан өргөн мэдүүлсэн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийхээр хуулийн төслийн танилцуулгыг ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Б.Болор уншиж танилцуулах байсан юм. Харин Б.Болор хурлыг орхин гарсан тул Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн байнгын хорооны санал дүгнэлтийг гишүүдэд уншиж танилцуулж байна.

Үүний дараа гишүүд ирэх оны төсвийн тухай хуультай холбоотой санал дүгнэлтээ хэлж, асуулт асуух юм.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ