Сагсан бөмбөгийн тамирчид их дээд сургуульд үнэгүй суралцана

"Улс төрд шинэ манлайлагч" төслийн оролцогч залуус нэгэн шинэ төслийг хэрэгжүүлж эхэлжээ.
"Тэтгэлэгтэй тамирчин” зорилтот төсөл нь сагсан бөмбөг сонирхогч залуусыг их дээд сургуульд 4 жил үнэгүй сургахад чиглэгдэж байна.
Энэ төсөлд одоогийн байдлаар ХААИС, “Мандах Бүртгэл”,” Идэр”, Сан”, “Сэрүүлэг”,” Рояал академи” зэрэг сургуулиуд хамрагдаж, 20 хүүхдийг хүссэн мэргэжлээр нь 100 хувийн тэтгэлэгтэйгээр суралцуулахаар болсон байна. Сургуулиудад тамирчдын танилцуулгыг явуулж, сургуулиуд өөрсдөө сонголт хийх гэнэ. Тухайн сургуулийн сонгосон тамирчин тухайн сургуулийн хүссэн мэргэжлээрээ суралцах боломжтой.
Энэ төсөлд хамрагдах хүсэлтэй залуусыг энэ сарын 30-ныг хүртэл бүртгэх юм байна. Дараах шаардлагыг хангасан хүүхдүүд төсөлд хамрагдах боломжтой аж. Үүнд:
- Бүрэн дунд боловсролтой байх
- Цаашид сагсан бөмбөгийн спортоор тууштай хичээллэж, амжилт гаргах сонирхолтой байх
- Сагсан бөмбөгийн тодорхой техник, ур чадварыг эзэмшсэн байх
- Энэ жил 12 дугаар анги төгсөх ЕБС-ийн сурагч байж болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ