Мисс Ж.Энэрэл: Дебют: Би Чойжоод эхэлж дурласан
Монгол модель” агентлагийн загвар өмсөгч Ж.Энэрэлийг “Дебют” булангийн зочноор урьсан юм. Залуу нас, өвөрмөц ялгарал, гоо сайхан, өгөгдөл, мэдрэмжээрээ өөрийн орон зайгаа буй болгох учиртай загварын талбарт тодрон гарч ирж буй түүний яриаг хүлээн авна уу.
Аавыгаа саяхан мэдсэн
- Залуу модель Энэрэлийг залуус андахгүй мэддэг болж. Хэн дуртай нь энэ салбарт гялалзаад байж чадахгүй л дээ. Яагаад заавал загварын хүн болсныг чинь эхлээд асуумаар байна?
-Би модель болно гэж ерөөсөө бодож байгаагүй. Арван жилд байхад ээж маань намайг алхаа гишгээ сур гээд“Торго”салонд явуулсан юм. Тэгээд тайз, загвар гэдэг зүйлтэй анх танилцахад, их гоё санагдсан. Тэнд тодорхой хугацаанд бэлтгэгдсэний дараа “Торго”-ын шоу болсон юм. Би шалгаруулалтанд нь оролцоод тэнцээгүй. Тиймээс дараа нь заавал тэнцэнэ дээ гэсэн зорилго өөртөө тавьж, загварын карьераа эхлүүлсэн гэж болно.
-Аливаад бууж өгөх, ялагдах дургүй зан чинь хөтөлсөн байна. Тийм үү?
-Өмнө нь би өөрийгөө тайзан дээр загвар өмсөөд алхаж байна гэж төсөөлж байсангүй. Загварт орсноор би том мөрөөдөлтэй болсон.Өрсөлдөөнд ялагдана гэдэг нь дайнд ялагдаж байгаа хэрэг биш шүү дээ.Би багаасаа л ямар нэг юманд ялагдах дургүй хүүхэд байсан. Хүн хийж байгаа юмыг би яагаад хийж чадахгүй гэсэн үүднээс ханддаг.
-Тэгвэл хор шартай гэмээр энэ зан тань ээж аавынх нь хэнд байдаг вэ. Ер нь өөрөө царай төрхөөрөө хэнийг нь илүүтэй дуурайсан бэ?
-Ер нь хэн хэнийгнь дууриасан байх. Би аавыгаа илүү дууриасан. Манай ээж шар. Тийм болохоор би аавыг л их дууриасан байгаа юм. Хамар, чих гээд л аавтай адилхан. Ээж том чихтэй гэхдээ дэлдэн биш.
Гэхдээ биаавыгаа саяхан мэдсэн. Өмнө нь ерөөсөө мэддэггүй байсан юм. Аавтайгаа саяхнаас л холбоо тогтоосон.
-Ааваасаа хол өссөн юм байна. Өнгөрсөн жилүүдэд эцэг хүний орон зай, нөмөр нөөлөг үгүйлэгдэж л байсан байх даа?
-Манай аав ээж хоёр өөрсдөө бага залуу байхдаа намайг гаргасан юм билээ. Ээж маань 19 настайдаа намайг төрүүлсэн. Багадаа бол аавыгаа тэгж их үгүйлж байсангүй. Арван долоо найман нас хүрээд л их үгүйлсэн санагдаж байна. Манай ээж олон ахтай л даа. Би ах нарынхаа дунд л өссөн. Тэгээд ч ээж маань намайг юугаар ч дутаагаагүй, их дайчин эмэгтэй байдаг юм. Энэ завшааныг ашиглаад ээждээ баярлалаа гэж хэлье.
-Бага байхдаа ээжээсээ аавыгаа асууж л байсан байх даа. Аав нь хаана байдаг юм бэ?
-Би ерөөсөө асууж байгаагүй. Америктолон жил амьдарч байгаа хүн. Хөгжим бүжгийн коллежидсурч байсан урлагийн хүн. Би“Лемонс” хамтлагийнОдноо ахтай юм ярьж байгаад манай аав ХБК-ийн хийлийн ангид сурдаг байсан, тэр гэдэг хүнюм байна лээ гээд хэлсэн чинь “Өө Хатнаа ах уу” гээд л. Мэдэж байсан. Тэгээд анх аавтай холбогдсон.
-Аавтайгаа уулзаагүй байгаагэсэн үг үү?
-Хараахан уулзаж амжаагүй байна. Байнга холбоотой байгаа.
-Олонд танигдаж яваа ийм сайхан охиноороо аав нь бахархаж байгаа байх даа. Ер нь хэзээ охинтойгоо уулзана гэж байна?
-Би одоо бараг хорь хүрчихлээ. Тэгээд намайг өөрийн гэсэн карьертай гэдгийг мэдээд их баярлаж,бахархаж байна гэж байсан. Ирэхийн тухайд мэдэхгүй байна. Уулзахаар бол би л очиж уулзах байх. Намайг төрсний дараа л гадаад руу яваад, тэндээ суурьшсан юм билээ.
-Аав, ээж хоёр тань хоёулаа шинэ амьдрал зохиосон уу?
-Аав саяхан нэг бүсгүйтэй хуримаа хийсэн байна лээ. Хүүхэдгүй.Харин ээж маань манай дүүгийн аавтай гэр бүл болоод нэлээд удаж байгаа. Мөн саяхан л хүүхэдтэй болсон. Манай дүүодоо нэг ой өнгөрөөд явж байна.

-Ийм олон жилийн дараа дүүтэй болоход ямар мэдрэмж төрж байна?
-Сонин л мэдрэмж төрдөг юм байна лээ. Тэгээддасчихдаг юм байна лээ.


Залуу охидыг нэрд гараад ирэхээр эрчүүд татаж чангаадаг
-Ингэхэдөөрийг тань загварын А үсгийг Азийн хатан хаанГ.Оюунгэрэлээрзаалгуулсан гэж дуулсан. Г.Оюунгэрэлийн шавь гэдэг утгаараабусад моделиудаасюугаараа ялгардаг бэ?
- Тийм ээ. Миний багш. Яг Г.Оюунгэрэл багшийн шавь нар дундаас модель болоод гарч ирсэн нь Оюун-Эрдэнэ бид хоёр. Багшийн хувьд алхааны техник маш сайн.Загварталхаа хамгийн чухал. Мөн багш маань шудрага нээлттэй хүн. Харьцахад амар байдаг. Зөвлөх юман дээр маш сайн зөвлөгч.
-Ер нь загварын ертөнцөд хөл тавьж байхад хамгийн хүндрэлтэй зүйл юу байсан бэ?
-Надад хүндрэлтэй зүйл байгаагүй. Хамгийн гол нь загвараас гадна өөр бусад салбарт ч маркетинг муу байдаг болов уу. Манайдөөрсдөө хувцас үйлдвэрлэдэггүй учир шоу бараг болдоггүй. Ажил бага байдаг. Бусад орнуудад зөвхөн моделио хийгээд явахад санхүүгийн хувьд боломжтой байдаг.Монголд бол зөвхөн загвар өмсөөд амьдрана гэдэг хэцүү.
-Гэхдээ өөрөө бусад залуу моделиудтай харьцуулахадхарьцангүй эрэлт ихтэй. Олон компанийн нүүр царай болж байна. Ер ньчи бусдаас юугаараа ялгарч чадаад байна гэж өөрийгөө хэлэх вэ?
-Хүмүүсээс онцгойрон ялгарах гэсэн бодол надад байдаггүй. Өөрийнхөө хийх ёстой юмыг зуун хувь хийхийг хичээж яваа.

-Аль сургуульд сурч байна вэ?
-МУИС-ийн Олон улсын харилцааны ангидсурч байгаадчөлөө авчихсан байгаа.
-Ямар шалтгаанаар чөлөө авсан юмбэ?
-Өө тэгээдажилтай болоод түр зуур чөлөө авсан. Миний хийх ёстой юм биш юм шиг санагдаад чөлөө авсан л даа.Өөрийгөө таньж мэдсэний дараа мэргэжилээ сонгоё гэж бодож байгаа. Би зургаан настайдаа сургуульд анх орж байсан. Тэгэхээр их сургуульд бас эрт орсон.Тийм болоод ч тэр үү миний хийх ёстой юм юу вэ гэдгийг мэдээгүй байж сургуульд орчихсон гэх үү дээ.
-Загварынхан хоосон толгойтой гэхтодотгол байнга дагадаг л даа. Үүнд манай модель охидих шүүмжлэлтэй ханддаг. Өөрөө бас үүн дээр өмөөрч хандах болов уу, яах бол?
- Аль ч салбарт толгой муутай хүмүүс байна. Юмаа хийгээд хажуугаар нь толгойгоо цэнэглээд явж байгаа хүмүүс ч байгаа. Тийм болохоор битгий загварынхан ганцхан толгой муутай гэж яриач ээ гэж хэлмээр санагддаг. Ганц хоёр хүнээс болж бүгдийг нь бас тийм нүдээр битгий хараач ээ. Дээрээс нь салбарынхаа нэрийг битгий унагаагаач ээ гэж охидуудад хэлмээр байна
СЭТГЭГДЭЛ БИЧИХ