Оюутнууд энэ сарын 20-оос тэтгэлгээ авна

Сургалтын төрийн сангаас “Голомт банк”, “Хаан банк”, “Хадгаламж банк”, “Худалдаа хөгжлийн Банк”, “Капитрон банк” зэрэг найман банктай “Оюутны үндэсний болор урамшууллын тэтгэлэг олгох” гэрээг үзэглэсэн байна.

Ийнхүү гэрээ хийсэн нь оюутнууд ямар нэг шимтгэл, чирэгдэлгүйгээр тэтгэлгээ авах боломжтой болж байна. Энэ сарын 20-оос тэтгэлэг олгогдож эхлэх юм байна.

Тэтгэлэг улирлаар олгогдох бөгөөд оюутнууд банкаа өөрсдөө сонгон тэтгэлгээ авах боломжтой аж. Ингэснээр нэг оюутан 10 сар тэтгэлэг авах юм.

Б.Заяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ