Чуулганы хуралдаан өндөрлөлөө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө. Өнөөдөр ирэх оны төсвийн тухай хуулийн төслүүдийн зарим хэсгийг хэлэлцэж байнгын хороо болон ажлын хэсгээс оруулж ирсэн санал дүгнэлтүүдийг шийдвэрлэсэн. Түүнчлэн “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл”-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, олонхийн саналаар баталлаа.

Харин маргааш төсвийн тухай хуулийн үлдсэн зүйл заалтуудыг үргэлжлүүлэн хэлэлцэх юм.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ