Филаделфийн нууц туршилт

1943 онд Америкийн далайн цэргийн удирдлага нэгэн маш нууц туршилтыг Филадельфи хотын боомтод хийсэн байна. Энэ удаад маш нууц зэвсэг буюу үл үзэгдэх усан онгоцыг хийж туршсан ажээ.

Энэхүү туршилтын улмаас олон хүмүүс эрүүл мэндээрээ хохирсон билээ. Сонирхолтой нь энэхүү туршилтат оролцсон зарим хүмүүс сүүлд, олон сарын дараа зүгээр явж байгаад гэнэт шатаж нүүрс болж байсан байна.

Засгийн газар энэхүү амжилтгүй болсон туршилтаа аргагүйн эрхэнд зогсоож, дээрх проектыг нууцалж, иймэрхүү туршилт хэзээ ч хийгдээгүй хэмээн олон нийтэд мэдэгдэх болсон байна. Америкийн далайн цэргийн мэргэжилтнүүд дээрх туршилтаараа, маш хүчтэй цахилгаан соронзон орны тусламжтайгаар U.S.S.Eldrige хэмээх байлдааны усан онгоцыг радарт үзэгдэхгүй, мөн соронзон миналд өртөхгүй болгох оролдлого хийсэн юм. Гэвч энэ туршилтын дүнд дээрх усан онгоц экипажийнхаа хамт ор сураггүй алга болж, тэнд дээрх туршилтын ажиллагаанд оролцон эрэг дээр ажиллаж байсан, мөн үзэж сонирхож байсан олон хүмүүс эрүүл мэндээрээ ихээхэн хохирсон байна.
Хоёрдугаар дайны үеийн эрдэмтэд, хүчтэй цахилгаан соронзон орон нь төв мэдрэлийн системд хүчтэйгээр нөлөөлдгийг хараахан мэдээгүй байжээ.

Америкийн далайн цэргийнхэн энэхүү туршилтыг хэзээ ч хийж байгаагүй хэмээн өдгөө хүртэл мэлзэж, заримдаа өөр ертөнцийн сансрын хөлөг, үл танигдах нисдэг биет гэх мэтийн нэгэн адил хэн нэгэн хүний зохиосон домог яриа хэмээн нотлохыг оролдож байгаа боловч, тэрхүү туршилтыг үзсэн, харсан, оролцож эрүүл мэндээрээ хохирсон олон хүмүүс байгаагаас гадна шинээр гэрчүүд улам олноор гарсаар байгаа билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ