Цэцэрлэгийн хүүхдүүд бөөстжээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 84-р цэцэрлэгийн хүүхдүүд бөөстжээ. Тус цэцэрлэгийн нэг хүүхдийн ээж нь хүүхдийн толгойноос бөөс гарлаа гэсэн мэдээлэл ирсний дагуу уг цэцэрлэг шалгалт хийсэн байна. Шалгалтаар нэг ангиас гурван хүүхдийн толгойноос бөөс илэрсэн байна.

Шалгалт хийсэн өдрөөс хойш хүүхдүүдийн цагаан хэрэглэлийг сольж, ариутгасан бөгөөд ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэмээ чангатгасан байна.

Өнгөрсөн сард халдваргүйжүүлэлт хийсэн ч ийнхүү бөөс илэрсэн байна. Хүүхдүүд өдрийн унтлагын цагаар толгойгоо нийлүүлж унтдаг болохоор хэнээс дамжсан нь мэдэгдэхгүй. Зарим хүүхдүүд амьдралын боломж бололцоо муу, ариун цэвэр хангадаггүй асуудал гардаг гэж цэцэрлэгийн эрхлэгч ярьжээ.

Энэ тал дээр эцэг эхчүүд анхаарч, хүүхдүүдийн ариун цэврийг сайтар хангах хэрэгтэй юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ