Сүүлт одны гадаргууд буужээ

Чурюмов-Герасименко нэртэй сүүлт одны гадаргууд буухдаа эрдэм шинжилгээний “Фила” модулийн авсан зургуудыг эрдэмтэд хүлээж авсныг Европын сансрын агентлаг мэдээлжээ.

Буух үед модулийн бүхээг дэх ROLIS камераар сүүлт одны цөмийн гадаргуугаас гурав орчим километрийн зайнаас анхны зургийг авсан байна.

Сансрын “Розетта” зондын модуль сүүлт одны гурван километрийн цөм дээр түүхэнд анх удаа буусныг мэдээлж байна. Энэ явдал лхагва гаригт болжээ. Буулт амжилттай болсон нь 28 минутын дараа л эрдэмтдэд тодорхой болсон байна.

“Розетта” зондыгарав гаруй жилийн өмнө 2004 оны гуравдугаар сард хөөргөжээ.Нарыг тойрсон хэцүү таяг тойрог замаар явахдаа уг аппарат Бархасбадь гарагийн тойрог замд ойртож, Ангараг гаригийн дэргэдүүр нэг удаа,Дэлхийн дэргэдүүр гурван удаа нисч өнгөрсөн байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ