Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байрлах автогражийг актална

Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Хөрөнгө бүртгэлээс хасах тухай” А/951 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар шинээр спорт, сургалт үйлдвэрлэлийн төвийн барилга барихтай холбогдуулан нийслэлийн Мэргэжлийн хяналтынгазрын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн “Өнөр бүл” төвийн балансад бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байрлах автогражийн нийт 12 сая 169 мянган төгрөгийн үнэ бүхий байрыг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасахаар боллоо.
АКТАЛЖ, ДАНСНААС ХАСАХ ЭРГЭЛТИЙН БУС
ХӨРӨНГИЙН ЖАГСААЛТ
| д/д | Хөрөнгийн нэр | Хаяг байршил | Ашиглалтад орсонон | Балансын үнэ /төгрөг/ | Хуримтлагдсан элэгдэл /төгрөг/ | Үлдэгдэл үнэ /төгрөг/ |
| 1 | Автограж | Баянзүрх дүүрэг 16 хороо | 1979 | 12 169 500 | 12 169 500 | 0,0 |
| Нийт дүн | 12 169 500 | 12 169 500 | 0,0 |
СЭТГЭГДЭЛ БИЧИХ