14 мянган тонн нөөцийн мах нийлүүлнэ

Махны үнийг тогтворжуулах, эрэлтийг хангах үүднээс улсаас жил бүр нөөцийн мах бэлтгэн нийлүүлсээр байна. Энэ жилийн хувьд нийт 14 мянган тонн нөөцийн мах бэлтгэн нийлүүлэхээр болжээ. Энэ ажлын хүрээнд мах бэлтгэн нийлүүлэх компаниудын нэрс тодорхой болсон байна.

Нийслэлийн иргэдийн хэрэгцээнд “Баатрууд тэнгэр”, “Мах импекс”, “Ай энд Ди Эм”, “Мах маркет” компаниуд тус бүр 3000 тонн мах нийлүүлнэ. Харин орон нутгийн тухайд, Дархан-Уул аймгийн “Дархан мийт”, Орхон аймгийн “Эрдмийт” компани шалгарч тус бүр 1000 тонн нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх юм.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ