Эрхэс эмнэлэг дээр чихрийн шижин өвчний үзлэг, оношилгоо хийнэ

Өнөөдөр дэлхийн Чихрийн шижинтэй тэмцэх өдөр тохиож байна. Энэ өдрийн хүрээнд НЭМГ, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Диабетын төв, АШУҮИС-иас хамтран “Чихрийн шижин өвчнөөс ирээдүйгээ хамгаалъя” уриатай бүх нийтийг хамарсан үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Энэ ажлын хүрээнд Эрхэс эмнэлэг дээр чихрийн шижин өвчний үед зөв хооллох аргад сургах, сурталчилгааг зохион байгуулахаас гадна үнэ төлбөргүй урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоог АШУҮИС-ийн Дотоод шүүрлийн тэнхимийн багш, оюутнууд хийх юм байна.

Манай улсын хүн амын дунд халдварт бус өвчний тархалт буурахгүй, цусны даралт ихсэлт 27.5%, цусан дахь сахарын өөрчлөлт 8.6%, илүүдэл жин, таргалалт 54.5 хувьтай байна. Чихрийн шижин өвчин нийт халдварт бус өвчний дотор 0.84 хувийг эзэлж, 10 000 хүн амд 58.3 байгаа нь өмнөх оноос 8.4-өөр нэмэгджээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ