2015 оны төсвийг баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн төслийн III, IV хэлэлцүүлгийг хийж, бүхэлд нь баталлаа.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2015 оны төсвийн төсөлд улсын төсвийн орлогыг 7.1 их наяд төгрөгөөр, зардлыг 7.6 их наяд төгрөгөөр төсөөлсөн байсан юм. Харин УИХ-аас 2015 оны төсвийн хуулийг батлахдаа төсвийн орлогыг хуучнаар нь буюу 7.1 их наяд төгрөгөөр төсвийн зардлыг 100 гаруй тэрбум төгрөгөөр бууруулж, алдагдлын хэмжээ 439.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 1.8 хувьтай тэнцүүллээ. Мөн ам.долларын төгрөгтэй харилцах ханшийг 1750 байхаар тооцов.
Төрийн өндөр дээд албан тушаалтнуудын ирэх онд зарцуулах хөрөнгийн багцыг дараахь байдлаар баталлаа.
-УИХ-ын дарга 27 тэрбум
-Үндсэн хуулийн цэцийн дарга722.4 сая
-Улсын дээд шүүхийн дарга 3.9 тэрбум
-Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга 54.8 тэрбум
-Хүний эрхийн үндэсний комиссын дарга 849.5 сая
-Улсын ерөнхий прокурор 20.3 тэрбум
-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга 2.2 тэрбум
-Ерөнхий аудитор 8.5 тэрбум
-Авлигатай тэмцэх газрын дарга 9.9 тэрбум
-Санхүүгийн зохицуулах хорооны дарга 3.6 тэрбум
-Төрийн албаны зөвлөлийн дарга 630.7 сая
-Үндэсний статистикийн хорооны дарга 8.6 тэрбум
-Сонгуулийн ерөнхий хороо 905.2 сая
-Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын дарга 683.4 сая
-Монгол Улсын Ерөнхий сайд 86.5 тэрбум
-Шадар сайд 113.7 тэрбум
-Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга 22.847 тэрбум
-Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд 80.467 тэрбум
-Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайд 56.522 тэрбум
-Сангийн сайд 2.9 их наяд
-Хууль зүйн сайд 425.307 тэрбум
-Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд 324.3 тэрбум
-Батлан хамгаалахын сайд 201.345 тэрбум
-Боловсрол, шинжлэх ухааны сайд 1.9их наяд
-Соёл спорт аялал жуулчлалын сайд 224 тэрбум
-Уул уурхай, эрчим хүчний сайд 98.334 тэрбум
-Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд 167.8 тэрбум
-Хөдөлмөрийн сайд 410.859 тэрбум
-Хүн амын хөгжил, нийгмийн 409.50 тэрбум
-Эрүүл мэндийн сайд 606.1 тэрбум төгрөг байхаар тус бүр баталлаа.
Хуульд зааснаар, Засгийн газар ирэх оны төсвийн хуулийг жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлж, УИХ жил бүрийн 11 дүгээр сарын 15-нд багтаан батлах үүрэг хүлээдэг юм.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ