Иргэдийн индэр

УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн бие төлөөлөгчийн газарт Баянзүрх, Налайх дүүргийн нийт сонгогч иргэдийн зүгээс ирсэн өргөдөл, санал хүсэлтийг хүргэж байна.

БЗД-ийн 20 дугаар хорооны өндөр настанС.Магсар

Ж.Батзандан гишүүн манай хороонд хоёр ч удаа ирж уулзсан. Хорооны бүтээн байгуулалтын ажилд иргэд та нар ямар бодолтой байна, бүтээн байгуулалт явагдаж байна уу гэж ирдэг. Хамгийн гол нь иргэд бидэнтэй санал солилцож, эвлэлдэн нэгдэж бүтээн байгуулалт хийхийг уриалж байгаа нь сайхан байна. Манай хороонд газрын маргаантай иргэд маш их. Эхнээсээ газрын маргаанаа шийдүүлээд явж байгаа олон улс байна. Ингээд хороо хорин дээр ирээд иргэдтэйгээ уулзаад тулгамдсан асуудлын нэг бүрчлэн сонсож ажилладаг гишүүн олон байгаасай л гэж хүсэж байна даа

БЗД-ийн 2-р дугаар хорооны иргэн Ц.Должинсүрэн

Ж.Батзандан гишүүний хувьд их дайчин хүн. Манай хорооны иргэдтэй хэд хэд уулзсан. Уулзалт болгоноор нь би ирж уулздаг. Өмнөх нэг уулзалтаар хорооны байр, хорооны гэрэлтүүлэг гээд нилээд хэдэн асуудал тавьж байсан. Одоо сайхан болсон, хороо гэрэлтүүлэгтэй, хорооны байр засварлагдсан. Ер нь иргэдийн зүгээс тавьсан шаардлагуудыг эхнээс нь хийгээд л, одоо яаж байна ажил нь хэр байна гээд л асуудаг. Ингэж иргэдийн үгийг хороо болгон дээр очиж сонсдог их хурлын гишүүнийг Ж.Батзандангаас өөр байхгүйгэж шууд хэлнэ. Манай 2 дугаар хороо сайхан болж байгаа. Иргэдийнхээ үгийг сонсчажиллаж байгаад нь баярлаж байна.

Налайх дүүргийн 6 дугаар хорооны иргэнК.Хуваан

Тэрэлжийн энэ хавиар дандаа жуулчны бааз, баячуудын амралтын газар болсон. Тэгээд малчид бидэнд бэлчээрийн газар олдохгүй болоод байгааг Ж.Батзандан гишүүндээ хэллээ. Би Хөвсгөл аймгийн хүн. Хөдөөнөөс хотод ирж суурьшина гэдэг амаргүй даваа болжээ. Хөдөөний иргэд биднийг харж үзэх талаараа санал хэллээ. Цаашид малчин иргэд биднийг дэмжиж ажиллана гэдэгт итгэж байна.

Б.БАТ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ