Солонгос хүний бүтээсэн толь бичиг шахсан гэдэг нь худал мэдээлэл

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас солонгос хүний бүтээсэн “Монгол хэлний толь” тайлбар номыг ерөнхий боловсролын сургуулиудад хүчээр тарааж байна гэсэн мэдээлэл гарсан юм.
Энэ номыг Мүүний шашны илтгэгч Ё Бён Мү гэгч солонгос хүн "Улаанбаатар" дунд сургуулийн багш нартай хамтран бэлтгээд, бүх сургуулийн сурагчдад 30 мянган төгрөгөөр шахаж байна гэж шуугисан. Энэ талаар тус яамны Хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад ор үндэсгүй мэдээлэл гэв.
Тодруулбал, БШУЯ-наас сурах бичгийг нэгдсэн журмаар ерөнхий боловсролын сургуулиудад олгодог бөгөөд солонгос хүний бүтээсэн тайлбар толь бичиг тараасан нь үндэслэлгүй мэдээлэл байжээ.
У.Жимсээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ