“Монгол бахархлын өдөр”-ийг нөхөж амрахгүй

Их эзэн Чингис хааны мэлмий гийсэн өдрийг “Монгол бахархлын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлэх тухай хуулийг 2012 онд баталсан. Түүнчлэн энэ өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон зарласан. Өөрөөр хэлбэл, жил бүрийн аргын тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд амрах бөгөөд энэ жилийн хувьд дээрх өдөр нь ирэх 23-ны ням гарагт тохиож буй юм.
Амралтын өдөр давхцсан тул энэ удаад даваа, эсвэл баасан гарагт амрах гэнэ гэсэн яриа иргэдийн дунд тараад байгаа. Тэгвэл эх сурвалжийн мэдэгдэж буйгаар энэ нь ташаа мэдээлэл бөгөөд энэ жилийн “Монгол бахархлын өдөр”-ийг нөхөж амрахгүй юм байна.
Өнгөрсөн жилийн тухайд, 11 дүгээр сарын 04-нд дээрх тэмдэглэлт өдөр тохиож байсан бөгөөд энэ жил мөн 11 дүгээр сарын 04-нд болно гэж ойлгосон хүмүүс олон байсан юм.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ