Та өөрийнхөө тухай мэдэхгүй сонирхолтой баримтууд

Та нүдээ нээсэн чигээрээ яагаад ч найтааж чадахгүй. Алтай хэлний язгуурын монгол хэлний бүлгийн монгол хэлээр та даргатайгаа, багштайгаа, ойр дотныхонтойгоо харилцдаг.

-Та өдөрт 23 000 удаа амьсгаа авч, бас гаргадаг.

-“Арьсыг нь хуулна!” гэж аймаар үг байдаг. Хэрвээ үнэнээсээ таны арьсыг өвчөөд хуулчихвал нэг шуудай төмсний хальстай тэнцүү жинтэй болно. Гурван килограмм!

-Та жил бүр дунджаар 100 гаруй килограмм мах буюу бүтэн хязаалан үхэр (яс, дотрыг нь хасаад) өлхөн иддэг. Нийтдээ та жилд 525 килограмм хүнс хэрэглэдэг.

- Амьдралын тань турш толгойн үс тань 725 километр буюу Улаанбаатараас Дорнод орохоос ч урт ургана.

- Таны аманд яг одоо 40 000 бактери язганаж байгаа.

- Гар нүүрийн 7 ширхэг саван хийхэд хүрэлцэх өөх тос таны бие махбодид бий.

- Таны гар утаснаасаа явуулдаг мессежний тэмдэгт нэг удаа 160-аас илүү гарахгүй.

- Үсний тань ганц ширхэг дунд зэргийн төмсийг өлхөн даана.

- Хамгийн хүчтэй булчин бол таны хэл. Хурууны хээ шиг хэлний хээ тань бас давтагдашгүй. Гэхдээ л цагдаа нар сэжигтний хэлний хээг долоолгож авч үлддэггүй.

- Нэг хоногт 33 литр мөсийг хайлуулах дулаан таны биеэс ялгардаг. “Би нүүдлийн цахилгаан станц” гэж Б.Лхагвасүрэн найрагч үүнийг л хэлсэн юм биш үү?

- Гарын хурууны хөмс хөлнийхөөс тань 4 дахин хурдан ургадаг.

- Таны араг яс 8 килограмм жинтэй.

- Хэрвээ та нийслэл Улаанбаатарт амьдардаг бол жилд 240 килограмм хорт бодисоор амьсгалдаг. Сонирхолтой нь, баруун уушиг тань зүүнээсээ илүү агаар багтаадаг.

- Та өдөрт 1 литр орчим хийг хэхэрч, эсвэл унгаж гадагшлуулдаг.

- Таны арьсны ам сантиметр бүрт өвдөлт мэдрэх 100 ширхэг мэдрэлийн эс бий. Нийтдээ биенд тань 75 километр урт мэдрэлийн судал байгаа.

- Өдөрт идсэн хоолны тань 125 грамм нь ялгадас болж гадагшилдаг.

-Нас барсны тань дараах 37 цагийн турш тархин дахь цахилгаан давтамж идэвхтэй хэвээр байна. Шалтгаан нь тархин дахь химийн урвал.

- Та хөхтний аймаг, приматын баг, гоминидын овогт багтах хомо сапиенс буюу ухаант хүн хэмээх зүйлийн АМЬТАН юм.

- Таны зүүд хичнээн баялаг үйл явдалтай байлаа ч үнэн хэрэгтээ хэдхэн секунд л үргэлжилдэг.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ