З.Энхболд: Олонхгүй тохиолдолд Засгийн газарт намын удирдлагууд орох нь буруу

УИХ–ын чуулганы хуралдаан дууссаны дараагаар АН–ын ҮЗХ хуралдахаар төлөвлөөд байгаа. Энэ хурлаар дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшиж буй Р.Амаржаргалын талаар ярилцах юм. Ерөнхийдөө өнөөдрийн ҮЗХ–ны хурлаар Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдын нэр тодорхой болно. Хэрэв УИХ–ын гишүүн Р.Амаржаргал гүйцэтгэх засгийн тэргүүн болвол АН–ын удирдлага солигдох магадлалтай гэж шинжээчид үзэж байгаа. Энэ талаар бид УИХ–ын дарга З.Энхболдоос тодрууллаа.

УИХ дарга З.Энхболд: Олонхгүй тохиолдолд Засгийн газарт намын удирдлагууд орох нь буруу

-Өнөөдөр хуралдах ҮЗХ–ны хурлаар шинээр томилогдох Ерөнхий сайдын асуудлыг ярилцана. Шинээр томилогдсон Ерөнхий сайд АН –ын дарга болох уу, Эвсэл, намын дотоод дүрэмдээ өөрчлөлт оруулах гэж байгаа юу?

-Ер нь бол үндсэн хуулиараа засгийн газар үйлчлэх байгуллага юм. Тэнд олон намын дарга нар орж суучихаад өөр өөр тийш харж суугаад ажил явуулахгүй байх боломжгүй. Засгийн газар бол нэг хүний удирдлагаар нэг санаа зорилготой ажилладаг үйлчлэх эрх мэдлийн байгууллага. Зөвхөн хуулийг биелүүлэх ёстой. Хуулийг АН эвсэл МАН, “Шударга ёс” эвслийн бүлгийнхээр биелүүлнэ гэсэн ойлголт байх ёсгүй. Тийм учраас одооных шиг олонхгүй тохиолдолд Засгийн газарт намын удирдлагууд орох нь буруу гэж үзэж байгаа.

-Ямар учраас ийм дүгнэлтэнд хүрч байгаа вэ?

-Ялангуяа ерөнхий сайд нь зөвхөн урдах ажлаа хийдэг байх ёстой. Би үүнийгээ бүлгийн хурал дээр хэлсэн байгаа. Үүнээс цааш олонхгүй УИХ бүрэлдсэн тохиолд намуудын удирдлага нь УИХ дотроол улс төржилтөө хийгээд явах хэрэгтэй. Миний зүгээс танхимаасаа гарахгүй байх гэсэн шинэ санаа дэвшүүлж байгаа. Харин гүйцэтгэх удирдлага нь улс төрөөс хол байх ёстой. Сумын засаг даргаас эхлээд Ерөнхий сайд хүртлээ өгсөн үүрэг даалгавар нэг утгатайгаар биелэгддэг байх хэрэгтэй. Түүнээс биш Ерөнхий сайдынхаа үгэнд намын дарга нь орохгүйяваад байдаг хариуцлагагүй зүйлээ одоо халах цаш болсон. Улс төрийн намуудын тэмцэл парламент дотроо л байх хэрэгтэй. Түүнээс биш манай нам ингэхгүй, үүнийг чинь хэрэгжүүлэхгүй гэдэг ойлголтоо алга болгох ёстой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ