Бүртгэлгүй малын эм худалдаалж байсныг илрүүлжээ

МХЕГ-ын улсын байцаагчид нийслэлийн болон 21 аймгийн мал эмнэлэг болон малын эмийн сангуудад шалгалт, хяналт тавьж ажиллалаа.
Шалгалтанд нийт 372 мал эмнэлгийн дэргэдэх болон 32 бие даасан малын эмийн сан, гурван жижиг амьтны мал эмнэлгийг хамруулсан байна.
Шалгалтын явцад 21 аймаг, нийслэлийн хэмжээнд хуурамч шошготой малын эм, бэлдмэл илрээгүй боловч цөөнгүй зөрчил илэрчээ.
Тодруулбал, Ховд, Сүхбаатар, Сэлэнгэ зэрэг аймаг мөн нийслэлийн мал эмнэлгийн дэргэдэх болон бие даасан малын эмийн сангуудаар ОХУ, БНХАУ, Солонгос Улсын малын эмийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй, чанарын баталгаагүй нийт 27 нэр төрлийн эм, бэлдмэлийг худалдааны төв болон малын эмийн сангуудаар борлуулж байсан байна.
Мөн бусад аймгуудын хувьд ч мал эмнэлэг, малын эмийн сангууд эм ханган нийлүүлэх байгууллагуудаас эм, бэлдмэлийн цуврал бүрийн чанарын баталгаажилтын шинжилгээний дүнг авч хэвшээгүй, шинжилгээний дүгнэлтийг дагалдуулж авахгүйгээр эм бэлдмэлийг худалдан борлуулж байгаа зэрэг зөрчил илэрсэн байна.
У. Жимсээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ