Ванга юуг зөгнөв?

Дэлхийн мөхөлтэй холбоотой болон түүний хувь заяаны талаар агуу зөнч Ванга өөрийн зөгнөлдөө хэрхэн буулгасныг сонирхоцгооё.

2008-Дөрвөн ч улсын тэргүүний амь насыг хорооно. Үүнээс дэлхийн III дайн дэгдэх эхлэл тавигдана.

2010-Дэлхийн III дайн эхэлнэ. Дайн 2010 оны 11 дүгээр сард эхэлж 2014 оны 10 дугаар сард төгсгөл болно. Эхлээд цөмийн дайн, дараа нь химийн болон биологийн дайн болно.

2011-Дэлхийн өмнөд хэсэгт радио идэвхит цаг агаарын үзэгдэл болж тэндэхийн бүх амьтан, ургамал устана. Yүний дараа лалын шашинтнууд Европод амьд үлдэгсдийн эсрэг химийн дайн зарлана. Тэдгээрийн ихэнх нь биологийн зэвсэгт хордсоны улмаас тархи, арьс, ясны хавдраар үхнэ.

2016-Европ тив бараг хоол хүнсгүй болж ард иргэд нь өлсгөлөнд нэрвэгдэнэ.

2018-Энэ үед дэлхийг аврах гол орон Хятад болно.

2025-Европ тив устахад багахан хугацаа үлдсэн байна.

2028-Цоо шинэ цөмийн энергийн эх сурвалжийг тогтооно. Өлсгөлөн үргэлжилнэ. Туйлын мөс хайлж дэлхийн далайн түвшингүүд эрс нэмэгдэнэ.

2043-Дэлхийн эдийн засаг сэргэнэ. Европыг лалынхан захирч эхэлнэ.

2046-Римийн лалын шашинтнууд руу Америк довтлох үеэр цоо шинэ зэвсгийг бүтээнэ. Тэр нь цаг уурын үзэгдлийг ажигласан зэвсэг байх болно.

2084-Хэдхэн секундийн дотор хөгширдөг шинэ өвчин бий болно.

2097-Хурдан хөгшрөлтийг зогсооно.

2100- Хиймэл нараар дэлхийн харанхуй хэсгийг гэрэлтүүлнэ.

2111-Хүмүүс амьд робот буюу киборг болж эхэлнэ.

2123-Бага буурай орнуудын хоорондох дайн эхэлнэ.

2125- Унгарт сансраас дохио ирнэ.

2130-Харийнхны тусламжтай усан дор колончлол бий болно.

2164-Амьтад хагас хүний шинж төрхтэй болж эхэлнэ.

2183-Марс гариг дээрх колончлол цөмийн зэвсэгтэй болж дэлхийгээс хамаарахгүй болно.

2195-Далай доорх колончлол эрчим хүчтэй, хоол хүнсээ бэлтгэдэг болно.

2201-Нарны илч багасч, дэлхий хүйтэрч эхэлнэ.

2221-Сансрын хөлөг дэлхий дээр цоо шинэ, маш аюулт өвчнийг авчирна.

2288-Цаг хугацаагаар аялна.

2299-Францад Исламын эсрэг партизаны дайн эхэлнэ.

2354-Урд хожид хэзээ ч болж байгаагүй өлсгөлөнтэй учирна.

2480-Хоёр хиймэл нар мөргөлдөж дэлхийн сүйрлийн удаах дохиог өгнө.

3005-Марс гариг дээр дайн эхэлнэ.

3010-Дэлхий рүү дэлбэрсэн сарны хэлтэрхийнүүд унаж мөхөлд хүргэнэ.

3797-Энэ гариг устана.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ