АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамаг "их зантай" гэж дүгнэв

БНХАУ-ын нийслэл Бээжин хотод энэ долоо хоногт Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалт болж өнгөрсөн бөгөөд уулзалтаар хэлэлцэн асуудлаас илүүтэйгээр АНУ-ын Ерөнхийлөгчийн үйлдэл олны дургүйцлийг хүргэсэн байна.

Тодруулвал, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ёслолын арга хэмжээнд бохь зажлан ирсэн нь Хятад иргэдийн дургүйцлийг хүргэсэн аж. Мөн уг арга хэмжээнд оролцсон гадаад улсын удирдагчид Хятадын зохион байгуулагчдын бэлдсэн лимузинийг хөлөглөн ирсэн бол Обама өөрийн Төрийн Департментын машиныг унаж ирснээр “их зантай” гэсэн нэрийг зүүгээд амжсан гэнэ.

У. Жимсээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ