Цагаан замаскны үйлдвэр нээгдлээ

Монголчууд бид хүсэл зорилгоо нэгтгээд, хүчээ дайчилбал чадахгүй зүйл гэж үгүй. Саяхан хаягдал яс боловсруулах үйлдвэр нээгдсэн. Харин өнөөдөр “Цагаан замаскны үйлдвэр” үүдээ нээлээ.“Монгол ташуур” ХХК-ийн энэхүү үйлдвэр нь барилгын салбарт импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм.

Тус компани нь “Монгол ташуур” ХХК нь 2011 оноос эхлэн барилгын салбарт бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд “888” төслийн хүрээнд шинэ үйлдвэрээ байгуулжээ. Үйлдвэрийг байгуулахад нийт 450 орчим сая төгрөг орсон бөгөөд Хөгжлийн банкнаас ЖДҮ-ийг дэмжих сангаар дамжуулж 240 сая төгрөгийн санхүүжилт авч, 210 сая төгрөгийг компани өөрөөсөө гаргасан байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ