Хугацаатай шаардлага хүргүүлэв

Монгол улсад шуудангийн үндсэн үйлчилгээ үзүүлэгч 4 аж ахуйн нэгжээс Монгол шуудан ТӨХК ньбүх нийтийн үйлчилгээний үүргийг хүлээсэн үндсэн сүлжээ эзэмшигч бөгөөд 100 хувь төрийн өмчит байгууллага болно.Харин Улаанбаатар шуудан, Түгээмэл шуурхай шуудан, Скайпост ХХК-ууд нь100 хувь хувийн шуудангийн байгууллагууд юм.
Үйлчилгээ эрхлэгч байгууллагууд нь шуудангийн уламжлалт үйлчилгээнээс гадна онлайн худалдаа хийх, захиалга авах, гадаад паспорт хүргэх, санхүүгийн тайлан хүргэх, хэвлэлийн эртийн хүргэлт хийх зэрэг шинэ үйлчилгээнүүдийг амжилттай эхлүүлж байгаа боловч технологийн үйл ажиллагаанд дараах зөрчил дутагдал байсаар байна. Үүнд:
Шуудангийн үндсэн үйлчилгээ эрхлэгч компаниуд нь аймаг, хот хоорондын шуудан тээвэрлэлтийн гэрээг холбогдох байгууллагуудтай хийгээгүй, мөн хугацаа дууссанбайлаа.
“Шуудангийн тухай” хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.1, 10.2.2-т заагдсанаймаг, нийслэл, хот хоорондынболон хотын доторхи шуудангийн илгээмжийг хүргэх хуваарь, чиглэлийгбатлуулаагүй,мөн хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу үйлчилгээний үнэ тарифыг хянуулалгүй шууд баталсан мөн батлаагүй тариф мөрдсөн зэрэг нийтлэг зөрчлүүд харагдаж байна.
Иймд шалгалтын явцад Монгол улсад мөрдөгдөж буй шуудангийн стандартууд болон тусгай зөвшөөрлийн гэрээ, нөхцөл шаардлагыг үйл ажиллагаандаа бүрэн мөрдөөгүй газруудад гарсан зөрчлийг хэрхэн арилгах, стандартыг мөрдүүлэх талаар газар дээр нь заавар зөвлөгөө өгч, хугацаатай албан шаардлага, зөвлөмж хүргүүллээ.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ