Шинэ ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэнэ

АН-ын даргыг сонгосны дараагаар ҮЗХ-ны хурал завсарлалаа. Ингэснээр Гүйцэтгэх зөвлөл хуралдахаар болсон. Тэгвэл Гүйцэтгэх зөвлөл дөнгөж сая хуралдаж дууслаа. Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар шинэ ерөнхий сайдын асуудлыг ҮЗХ-ны хурлаар хэлэлцэхээр шийдвэрлэлээ. АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс Ч.Сайханбилэгийг нэр дэвшүүлсэн бол АН-ын бүлгээс Р.Амаржаргалыг нэр дэвшүүлсэн юм. ҮЗХ-ны хуралдаанаар хоёр нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцэж, санал хурааснаар шинэ ерөнхий сайд тодрох юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ