Нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө танилцуулж байна

Ерөнхий сайдад нэр дэвшигчдийг АН-ын дарга З.Энхболд ҮЗХ-д танилцууллаа. Одоо нэр дэвшигчид өөрсдийн хийх ажил, мөрийн хөтөлбөрөө танилцуулж байна. Үүний дараагаар санал хураалт явуулж, шинэ ерөнхий сайдыг тодруулах юм.
Нэр дэвшигч Р.Амаржаргалын хувьд “Би хамтран ажиллахад бэлэн байна. Хэрэв би Ерөнхий сайд болвол өмнөх Засгийн газрын хийж бүтээж байсан ажлыг үргэлжлүүлэн хийнэ. Мөн сахилга баттай байж, зохион байгуулалтыг хийнэ. Мөн улстөрийг тогтворгүй болгохгүй, үүнд анхаарч ажиллана гэдгээ илэрхийлж байна. Л.Гантөмөр, Х.Тэмүүжин нарын гаргасан уриалгыг дэмжинэ. Оюутолгой, Тавантолгойн асуудлыг шийднэ. Мөн цагдаагийн байгууллага, прокурорын байгуулага гэх зэрэг асуудлууд байгаа. Олон юм яриад яахав. Эцэст нь 1 зүйл хэлье. Энэ Засгийн газар эрвийх дэрвийхээрээ ажилласан. Алдаанаасаа оноо нь илүү бий. Би алдсан зүйл дээр нь анхаарч ажиллана гэж бодож байгаа” гэлээ.

Харин Ч.Сайханбилэг гишүүний хувьд "Хэрэв би Ерөнхий сайд болвол фракциудтайгаа үг хэлээ ололцож чадна, сөрөг хүчинтэйгээ хамтарч ажиллаж чадна, ҮЗХ-ны гишүүтэйгээ нэг цул болж ажиллаж чадна, намын бүлэгтэйгээ нэгдэж ажиллаж чадна, би Амараа гишүүнтэй ам хэлээ ололцож чадна гэдэгт итгэж байна. Би ямар ч албан тушаалд очсон Сайханбилэг хэвээрээ л байна гэдгээ хэлье. Та бүхэн итгэл үнэмшилээрээ саналаа өгөөрэй” гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ