Ч.Сайханбилэг АН-аас ерөнхий сайдад дэмжигдлээ


ҮЗХ-ны хурлаар Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэг, Р.Амаржаргал нараас асуулт асууж дууссаны дараа нууц санал хураалт явууллаа. Санал хураалтаар ҮЗХ-ны 172 гишүүний 92 гишүүнээр Ч.Сайханбилэг тодорлоо.
Нийт гишүүдийн 53,6 хувийн саналыг Ч.Сайханбилэг гишүүн авсан бол Р.Амаржаргал гишүүний хувьд 46,4 хувийн санал авсан байна. Ийнхүү Монгол улсын 28 дахь ерөнхий сайдад АН-аас Ч.Сайханбилэгийг нэр дэвшүүлэхээр боллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ