Софи Лореныг үсээ тайруулахыг шаарддаг байжээ

Италийн гайхалтай сайхан эмэгтэй Софи Лорен илэн далангүй ярилцлага өгч, жүжигчин болохын өмнөхөн киноны ажилтнуудын шахалт шаардлагыг эсэргүүцэхэд хүрч байсныгаа дурссан байна. Юу гэвэл, “дэлгэцнээ илүү гоё харагдахын тулд нүүрнийхээ зарим хэсгийг янзлуулахыг” тэд түүнд ятгадаг байсан байна.
Иймэрхүү хүсэлтийг би тоодоггүй байсан гэж 80 настай Лорен ярьжээ. “Би иймэрхүү “зөвлөгөөг” тоохгүй байхыг байнга мэрийдэг байсан. Тэд миний хамрыг хэтэрхий урт, бас том амтай гэж хэлдэг байж билээ.
Гэвч тэгэхэд ийм үгэнд би огт санаа зовдоггүй байлаа, учир нь кино урлагийг байлдааны ажиллагаатай зүйрлүүлж болно гэдгийг би мэддэг байсан хэрэг. Энд байнга тулаан болдог” гэж тэр хэлсэн байна.
Үүнээс гадна, түүний хайртай нөхөр, 2007 оны нэгдүгээр сард нас барсан киноны продюсер Карло Понти ч Лореныг гоо сайхны мэс засал хийлгэ гэж шаарддаг байсныг Софидурджээ.
“Операторууд чамайг хэтэрхий урт хамартай гээд байх юм гэж Карло хэлдэг байсан. Тэгээд хамраа тун шалихгүй янзлуулчихаач гэж тэр зөвлөж байсан юм. Тэгэхлээр нь би миний гадаад төрх надад аятайхан байдаг хэмээн хариулж байж билээ” гэжээ.
“Харин та нар намайг өөр хамартайгаар төсөөлж чадах уу?” гэж Софи сэтгүүлчдээс хариу асуусан байна.

С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ