Дэлхийн хамгийн том гэрэл зургийн аппарат

ХIХ зууны сүүлчээр Америкийн Чикаго хотод тэр үеийн хамгийн орчин үеийн бөгөөд тохилог галт тэрэг үйлдвэрлэжээ. Гэвч тодорхой бус шалтгаанаар тэр “цоо шинэ бүтээгдэхүүн” Парисын дэлхийн үзэсгэлэнд очоогүй байна. Тэгээд галт тэрэг зохион бүтээгчид түүний зургийг байгаа уртаар нь авч, нийтэд үзүүлэхээр шийджээ. Ингэхийн тулд том гэгчийн гэрэл зургийн аппарат хийхээр шийдвэрлэсэн байна.

Тийнхүү 1900 онд инженер Жорж Р.Лоуренс ийм аппарат бүтээжээ. Камер нь гэрэл зурагчин өөрийнхөө өрөөнд байгаа юм шигээр багтчихаар тийм том хэмжээтэй байсан байна. Зураг авахын тулд зурагчинд 15-аас цөөнгүй туслах шаардагдаж байжээ.

Камерыг чөлөөтэй хөдөлгөхийн тулд 120 килограмм цавуу, каучукийн уусмал шаарддагддаг байж. Аппаратад 2,44 метр урт, 1,6 метр өндөр хальсны жааз хэрэглэж байсан байна. Үүнийг камерын арын хэсэгт бэхлэдэг байжээ.Нэг кассетын хүнд л гэхэд 226 кг, харин зургийн аппарат нь 507 кг байжээ.

Энэ агрегатыг тээвэрлэхийн тулд хэд хэдэн морь хөллөсөн ачааны бүхээгтэй хэрэглэж байсан байна. Харин түүнийг тэргэнд ачихад 15 хүн оролцдог байжээ. Гэвч аппарат 2,4 х 1,4 метрийн хэмжээтэй зураг авах боломж олгож байсан байна.

Тийнхүү сүүлд нь цорын ганцхан зураг авсаныхаа дараа уг аппарат хамгийн сонин бүтээлийн жагсаалтад оржээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ