Төв аймагт хуучин байрыг засварлаж, 3D кинотеатр байгуулжээ

Солонгос улсын тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглосон 3D кино театр Төв аймагт байгуулагджээ.

Анх соёлын төв байсан хуучин байрыг шинэчлэн засварлаж, кино театр болон спорт цогцолбор болгосон байна.

Уг кино театр нь их, бага заалтай бөгөөд нийт 220 хүний суудалтай гэнэ.

Энэхүү бүтээн байгуулалтыг ойролцоогоор 700 сая төгрөгөөр хийснээс 400 сая төгрөгийг нь орон нутгийн хөгжлийн сангаас гаргажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ