Ч.Сайханбилэг: Улстөржилтийг хойш тавьж ажиллах ёстой

Шинээр томилогдох Ерөнхий сайд МУ-ын төлөө өөрийгөө золиослох Ерөнхий сайд байх ёстой гэдгийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж онцолсон. Тэгвэл ҮЗХ-ын хурлаар 53.5 хувийн санал авч, 28 дахь Ерөнхий сайдаар тодроод буй Ч.Сайханбилэг "Одоо юуны өмнө эдийн засаг хямралтай байгаа. Үүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Шинэ байгуулагдах Засгийн газар юунд анхаарах вэ гэхээр 1.Эдийн засаг, 2.Эдийн засаг, 3.Эдийн засаг гэсэн зүйлд дээр л анхаарна. Мөн шинээр байгуулагдах Засгийн газар

Нэгдүгээрт, дэмжлэгтэй

Хоёрдугаарт, үйлдлийн засгийн газар байх

Гуравдугаарт шуурхай Засгийн газар байх ёстой.

Эдийн Засгийн асуудлыг шийдэхэд Засгийн газар штабын зохион байгуулалттай ажиллах ёстой юм. Үндэснийхээ эрх ашгийг бодож улстөржилтийг хойш тавьж ажиллах ёстой. Бид хонины найр их хийлээ. Энэ хямарлыг бид өөрсдөө бий болгосон, одоо өөрсдөө гарах ёстой. Урт хугацааны хөгжлийн асуудал. Нартай өдөр налайж бороотой өдөр найрладагаа болих ёстой. Засгийн газрын амжилт хувийн хэвшил дээр тулгуурлаж байж амжилттай явна..

Хэрэв би Ерөнхий сайд болвол фракциудтайгаа үг хэлээ ололцож чадна. Сөрөг хүчинтэйгээ хамтарч ажиллаж чадна. ҮЗХ-ны гишүүдтэйгээ нэг цул болж ажиллаж чадна. Намын бүлэгтэйгээ нэгдэж ажиллаж чадна. Би Амараа гишүүнтэй ам хэлээ ололцож чадна гэдэгт итгэж байна. Би ямар ч албан тушаалд очсон Сайханбилэг хэвээрээ л байна гэдгээ хэлье" гэв.

Харин шинээр байгуулагдах Засгийн газрын тухайд "Чуулганынэгдсэн хуралдаанаар олонхийн санал авч Ерөнхий сайдаар томилогдсон тохиолдолд шинээр байгуулагдах Засгийн газар юу хийх вэ, ямар зорилго тавьж ажиллах вэ, ямар зарчим дээр ажиллах вэ энэ бүгдийг дэлгэрэнгүйгээр УИХ-ын гишүүд болон нийт ард түмэндээ хандаж мэдэгдэх болно" гэсэн юм.

Б.Золбоо

"

СЭТГЭГДЭЛ БИЧИХ