БНСУ-ын иргэн монгол иргэний аминд хүрчээ

Энэ сарын 15-нд буюу өчигдөр 22.00 цагийн үед Монгол Улсын иргэн А БНСУ-д золгүй байдлаар амиа алдсан хэрэг гарлаа. Тодруулбал, Солонгос улсын Жүнгнам аймаг, Дэсаным тосгон дэх зам дээр автомашины осол гарч, Монгол улсын гурван иргэн хүнд бэртэж, нэг иргэн газар дээрээ амиа алдсан харамсалтай осол гарсан байна. Ослыг БНСУ-ын иргэн Ким гэгч гаргасан бөгөөд тэрээр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьж явж байжээ. Ким нь согтуугаар автомашин жолоодон тосгоныхоо замаар гэр рүүгээ явж байсан байна. Энэ үедээ замын хөдөлгөөний дүрэм зөрчин цагаан шугам даван, буцаж эргэх үйлдэл хийж, нэгэн автомашиныг хараагүй мөргөсөн байна. Ослоос болж Солонгос иргэн Ким болон бусад 3 Монгол иргэн бэртсэн бол 51 настай Монгол иргэн амиа алджээ. Хэргийг БНСУ-ын цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ