Визгүй зорчсон эхний өдөр 530 иргэн ОХУ руу гарч, 300 иргэн манай улсад иржээ

Өнгөрсөн есдүгээр сард ОХУ-ын Ерөнхийлөгч Путин манай улсад айлчлахад хоёр улсын төрийн тэргүүнүүд "ОХУ, Монгол улсын иргэд харилцан визгүй зорчих" гэрээнд гарын үсэг зурсан.

Тус гэрээний хэрэгжиж эхлэх хугацааг арваннэгдүгээр сарын 14-нөөс эхлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Тэгвэл Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний газрын мэдээлж буйгаар хоёр улс хооронд визгүй зорчих болсон эхний өдөр Монголын 530 гаруй иргэн ОХУ руу хил гарчээ.

Харин ОХУ -аас 300 орчим иргэн манай улс руу нэвтэрсэн байна. Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хоёр улсын иргэд харилцан 30 хоногийн хугацаанд визгүй зорчих боломжтой.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ