Цахилгаан станцын турбин задарснаар хоёр хүн бэртлээ

Өмнөговь аймгийн Дулааны цахилгаан станцын турбин задарч хоёр хүн хүнд бэртсэн осол гарлаа. Бэртсэн иргэдийг Гэмтлийн эмнэлэгт хүргэн, эмнэлгийн тусламж үйлчилгээ аван эмчлүүлж байна.
Ослын талаар Өмнөговь аймгийн Дулааны цахилгаан станцын Ерөнхий инженер н.Отгонсүхээс тодруулахад "Одоогоор мэдээлэл өгөх боломжгүй. Цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт гарсны дараа албан ёсоор мэдээлэл хийнэ" гэсэн тайлбар өгсөн юм. Одоогоор турбиныг засах ажиллагаа явагдаж байна.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ