ОХУ руу экспортлох махны шаардлагыг хоёр компани хангажээ

10 мянган тонн махыг ОХУ руу экспортлох тохиролцоог ОХУ-ын ерөнхийлөгч Монгол улсад айлчлах үеэр хийсэн.

Энэ ажлын дагуу 12 мах боловсруулах үйлдвэртай ОХУ-ын албаны хүмүүс танилцсан бөгөөд Эрдэнэт хотын “Эрдмийт”, “Преком” гэх хоёр компани тусгай зөвшөөрөл авсан байна.

Үлдсэн арван компанид үйлдвэрийн дараагийн дамжлага буюу мах шулах ширээ сандал, вакумдаж боох баглаа боодлоо сайжруулах хэрэгтэй хэмээн даалгавар өгөн буцаасан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ