Импортын барааны хяналт, шалгалтад зарим өөрчлөлт орлоо

Мэргэжлийн хяналтын байгууллага нь гадаадаас оруулж ирж буй бараанд хийх хяналт шалгалт хийх зарчимдаа өөрчлөлт оруулж эрсдлийн ангилалаар шалгалт хийх хөнгөвчилсөн аргыг нэвтрүүлжээ.

Засгийн газрын эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд Монгол Улсын Шадар сайдын "Жагсаалт батлах тухай" 2014 оны 60 дугаартушаалаар "Хилийн мэргэжлийн хяналтад хамрагдах их, дунд, бага эрсдэлтэй импортын барааны жагсаалт" батлагдсан.

"Хилийн мэргэжлийн хяналтад хамрагдах импортын барааны жагсаалт"-ыг тодорхой болгосноо рнийт 5744 бараанд хяналт хийж байсан тогтолцоог шинэчлэн, эрсдэлтэй бараанд хяналтыг чиглүүлэх, эрсдэл багатай 3550 барааг хяналтаас чөлөөлж гадаад худалдааг хөнгөвчлөх эрхзүйн орчин бүрдүүлж байна.

Бага эрсдэлтэй 193 импортын бараанд "Баримт бичгийн хяналт", дунд эрсдэлтэй 643 импортын бараанд "Баримт бичгийн хяналт" болон "Биет үзлэг шалгалт", их эрсдэлтэй 715 бараанд "Баримт бичгийн хяналт", "Биет үзлэг шалгалт" болон "Лабораторийн шинжилгээт хяналт шалгалт" хийгдэж байна.

Гадаад худалдааг хөнгөвчлөн бага эрсдэлтэй импортын бараанд зөвхөн "Баримт бичгийн хяналт" хийж байгаагаараа арай хялбарчилсан мэт боловч барааны чанар, аюулгүй байдлын хяналтыг байнга хийх ажил хэвээр үргэлжилж байгаа юм байна.

Эндээс үзвэл “Их эрсдэлтэй” ангилалд хамаарагдаж буй бараанд Хяналтын байгууллагаас нилээд анхаарал хандуулж байгаа ба энэ хирээр ийм төрлийн бараанд хамрагдсан бүтээгдэхүүний хяналт шалгалт харьцангуй чанга байх ажээ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ